|
Видео

Шинэ мэдээ

“AstraZeneca” тариулсан хүн цус бүлэгнэх өвчин туссан тохиолдол Канадад бүртгэгдлээ

 

“AstraZeneca” тариулсан хүн цус бүлэгнэх өвчин туссан тохиолдол Канадад бүртгэгдлээ

 

Оксфордын их сургууль, Шведын AstraZeneca компанийн хамтран  бүтээсэн вакцины тарилгын дараа цус бүлэгнэн  том судсанд бөглөрөлт үүссэн  анхны тохиолдол Канадад гарсан тухай СВС телевизээр мэдээлжээ.

Энэ тохиолдол гарсан Квебек мужийн эрүүл мэндийн байгууллын мэдээнээс тус телевиз иш татсан байв. "AstraZeneca” вакцин тариулсан эмэгтэйд цус бүлэгнэж судас бөглөрөх шинж үүссэн үүссэн бөгөөд эмэгтэй одоо гэртээ эмчлүүлж байгаа аж.  

Өчигдөр "AstraZeneca” вакцин тариулсан өвчтөний судас бөглөрсөн өөр нэг тохиолдол Австралид гарсан байна.  

"AstraZeneсa” компанийн вакцины тарилгын дараа тромбоз үүсч байгаагийн хоорондын холбоог олоогүй гэж ДЭМБ гуравдугаар сарын 19-нд мэдээлсэн бөгөөд ингэж мэдэгдэхдээ "Вакцины хор хөнөөл нь ашиг тустай нь харьцуулахад өчүүхэн”  гэсэн байсан юм.

Өмнөд Африк Johnson & Johnson компанийн вакцины дараа тромб үүссэн шалтгааныг судлахаар америк вакцины тарилгыг зогсоожээ. Зургаан америк иргэн тарилгын дараа нь цус нь бүлэгнэн судас нь бөглөрсөн тул АНУ-д уг вакцин ашиглалтыг бас зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler