| |
Б.Сүндэръяа: Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор 1,000 гаруй эмэгтэй надтай холбогдсон
Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч "УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдуулан гурван удаагийн үйлдлээр нь гомдол гаргаж байна. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяад хамаатай асуудал биш тул хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хамааралтай тул хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна.
Түүнчлэн хуулийн байгууллагаас хамгаалалтад авна гэж найдаж байна" гэв.
Иргэн Б.Сүндэръяа "2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ.
УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.
Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан" гэв