| |
Вакцин хийлгэсэн гурван хүн Ковид19 тусч нас баржээ
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцин хийлгэсэн ч коронавирусийн халдвар авсан тохиолдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Вакцин хийлгэсэн ч Ковид19-өөр нас барсан гурван тохиолдол гарлаа. Тэдний хоёр нь Синофарм, нэг нь Файзерын вакцин хийлгэсэн байсан.
Вакцин хийлгээд ковид19-ийн халдвар авсан хүн өчигдрийн байдлаар 2304 байгаа ба энэ нь вакцин хийлгэсэн 617 мянга орчим хүний 0,37 хувийг эзэлж байна. Тэдгээр нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэд байсан. ДЭМБ-аас анхааруулахдаа вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг сануулж байгаа юм.
Ихэнх иргэд дархлаажуулалтад хамрагдсанаас хойш эхний 21 хоногийн хугацаанд халдвар авсан болох нь тогтоогдсон. Тиймээс вакцин таныг 100 хувь хамгаалахгүй учир халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна" гэлээ.