| |
Видео
Шинэ мэдээ
Ариун цэврийн цаасны хомсдол үүсэж болзошгүй
Дэлхийн улс орнуудад ариун цэврийн цаасны хомсдол үүсэж магадгүй тухай Bloomberg мэдээлжээ. Далайн тээврийн эрэлт нэмэгдэж, тээврийн усан онгоцны хүрэлцээ муудсанаас ийм нөхцөл байдалд хүрэх аж. Ариун цэврийн цаас хомсдох бас нэг шалтгаан нь худалдааны цэгүүдийн ажиллагааг хязгаарласан мөн хэрэглэгчид гэртээ цаас нөөцлөж буйтай холбоотой.
Энэ төрлийн барааны үйлдвэрлэлийн дэлхийн гуравны нэгийг хангадаг "Suzano SA" компанийн Гүйцэтгэх захирал Уолтер Шалкагийн хэлснээр Суэцийн сувгийн гацаанаас болж Бразилын ариун цэврийн цаасны түүхий эд буюу модны целлюлоз үйлдвэрлэдэг компанийнх түгээлт удааширч байгаа ажээ.