|
Видео

Шинэ мэдээ

Сургалтын хөтөлбөрөөс гарсан сурах бичгүүд ариун цэврийн цаасны түүхий эд болж байна

Сургалтын хөтөлбөрөөс гарсан сурах бичгүүд ариун цэврийн цаасны түүхий эд болж байна

 


Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэх тоолонд цоо шинээрээ хаягдаж, хэрэглээнээс гарсан сурах бичгүүд ариун цэврийн цаасны түүхий эд болж байна. Хөтөлбөрөө дагаад сурах бичгүүд өөрчлөгдөх ёстой гэдгийг салбарын яамны эх сурвалж хэлж байна.
Гэтэл нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас жил бүр 20 мянган сурах бичиг хэрэглээнээс гарч нийслэлийн өмчийн харилцааны төвд татан төвлөрүүлдэг аж.
Улсын төсвөөр хэвлэж, нийт сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй олгодог сурах бичиг ийнхүү сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж цоо шинээрээ хайрцагаараа хаягдан, задгай агуулахад хадгалагдаж байгаа нь харамсалтай юм. Гурван жил хэрэглээд хуучраагүй бараг цоо шинээрээ шахуу сурах бичгийг  татан төвлөрүүлж хаягдал цаас боловсруулах үйлдвэр буюу ихэвчлэн ариун цэврийн цаас хийдэг үйлдвэрүүд худалдан авдаг аж.
Ийнхүү 2-3 жил хэрэглэгдээд хаягдах сурах бичгийг хүүхдүүддээ худалдаж авч өгдөг эцэг эхчүүд эдийн засгаар хохироож байгаа нэг үзэгдэл хэмээн шүүмжилж байна.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler