| |
Видео
Шинэ мэдээ
Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана
2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын 9 нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг багтжээ.
Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй зохицуулалт хэвээр үргэлжлэх юм байна.
Дээр дурдсан хувь хэмжээгээр сурах бичиг сургуулийн номын санд байх нөхцөлийг тогтвортой хангахын тулд жил бүр сурах бичгийн нөхөн хангалт хийжээ. Энэ жилийн тухайд бага ангийн 38 нэрийн, дунд ангийн 7 нэрийн, ахлах ангийн 20 нэрийн, казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн нийт 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байгаа аж.
Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглах юм байна.