|
Видео

Шинэ мэдээ

“Эрдэм транс” ХХК-ийн автобусууд ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

“Эрдэм транс” ХХК-ийн автобусууд ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

 


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллажээ. Шалгалтаар автобусны жолоочийн бүхээг, салхины шил болон түүний хажуу талын хэсгүүд, зорчигчийн суудлын түшлэгийн доод тал, зорчигчийн дээд бариулуудыг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд зөрчлүүдийг бүрэн арилгаагүй, тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй "Эрдэм транс” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 6, 11-ний өдөр "Баянхошуу”, "Гандан”, "III IV хороолол”, "Зайсан” автобусны зогсоолууд дээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний "Сутайн буянт” ХХК, "Трансбус” ХХК, "Автобус нэгдэл” ХХК, "Эмсид” ХХК, "Эрдэм транс” ХХК, "Атибус” ХХК, "ГБУС” ХХК-иудын 77 их багтаамжийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler