|
Видео

Шинэ мэдээ

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 400 гаруй дэлгүүрээр борлуулна

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 400 гаруй дэлгүүрээр борлуулна

 

 

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байна.

 

Нөөцийн махыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

 

Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүллээ.

 

Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler