|
Видео

Шинэ мэдээ

Хувь хүний үнэт зүйл гэж юу вэ ?

 

Хувь хүний үнэт зүйл гэж юу вэ ?

 

Хувь хүний үнэт зүйл гэж юу юуг хэлэх вэ?

 

Энэ уг нь миний бодлоор тийм ч төвөгтэй зүйл биш юм. Бид амьдрах явцдаа өөрт үнэ цэнэтэй зүйлсийг хайрлан, чухалчилж, шинээр бий болгож, түүндээ тулгуурлан итгэл үнэмшилтэй болж шийдвэр гаргахдаа ашиглаж байдаг.
Мэдээж хүн бүхэн давтагдашгүй ялгаатай учир үнэт зүйлс, тэдгээрийн эрэмбэ нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс гэр бүл, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэж болно. Харин зарим нь эрх чөлөө, адал явдал, танин мэдэхийг эрэлхийлдэг байж болох юм.
Танд хамгийн чухал зүйлс юу вэ, та юу, юунд итгэдэг вэ, та юу, юуг хүлээн зөвшөөрч чадах вэ. Эдгээр нь таны үнэт зүйлсийг тодорхойлоход хэрэгтэй зүйлс юм.

 

Хувь хүний үнэт зүйл яагаад хэрэгтэй вэ?

 

Нийтлэлийнхээ эхэнд дурьдсан шиг үнэт зүйлсээ тодорхойлсон, түүнийгээ чухалчилдаг байх нь таныг илүү дээр хүн болгоно.
Амьдралд чинь сорилт тулгарч, аливаа чухал шийдвэр гаргах үе бүрт үнэт зүйлс хэрэг болно. Үнэт зүйлсдээ тулгуурлан шийдвэр гаргаснаар таны шийдвэр гаргах чадвар, хурдад сайнаар нөлөөлж, гаргасан шийдвэртээ ч үнэнч, сэтгэл хангалуун байх болно.
Маш энгийн нэг жишээ авч үзье. Амь нас бол бүх хүний хувь хамгийн үнэ цэнэтэй зүйл. Цаг хугацаа ч мөн хүмүүсийн үнэ цэнэтэй зүйл. Хэрвээ эрэмбэлэх бол мэдээж амь нас чухал.
Гэвч хүмүүс заримдаа маш богино ч хамаагүй хугацааны төлөө амь насаа эрсдэлд оруулах нь байдаг. Хэрвээ бид үнэт зүйлдээ тулгуурлан шийдвэр гаргадаг бол ийм болчимгүй зүйлсийг хийхгүй болов уу.
Үнэт зүйлсэд тулгуурлан зөв хандлага ч тогтох боломжтой.
Дахин нэг жишээ авья. Аливаа харилцаа нь чухал үнэт зүйлсийн нэг, үүнийг чухалчилдаг хүн бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж сайхан харилцаа бий болгох хэрэгтэй болно. Үүний тулд соёлтой, боловсон, хөгжилтэй, нийтэч гэх мэт харилцааны ур чадваруудыг эзэмших хэрэгтэй болно.
Таны үнэт зүйлсэд тулгуурлан бусад хүмүүс ч таныг болон таны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болно.
Үнэт зүйлс нь товчхондоо таныг өөрөөрөө байж өөрийнхөөрөө шийдэж, өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөх түлхүүр зарчимуудаас тань бүрдэх болно.

 

Үнэт зүйлээ хэрхэн тодорхойлох вэ?

 

Өөрийн үнэт зүйлсээ тодорхойлохын тулд маш олон зүйлсээс аль нь надад илүү чухал вэ гэх хүндхэн сонголт хийх болдог. Иймд цэгцтэй, дэс дараалалтайгаар тодорхойлох арга ашиглах хэрэгтэй.
Би энд өөрт хамгийн таалагдсан аргаа хуваалъя.

 

 

1. Өөрийн 6–8 чухал зүйлээ тодорхойл.
Маш олон үнэт зүйлсийн жагсаалтуудыг 5 эсвэл 10-аар багцлаад нэгийг нь сонгох гэх мэт давтсаар 6–8 ыг нь сонготлоо давт. Багцлах нь танд сонголт хийхэд арай хялбар болгох болно. Үнэт зүйлсийн жагсаалтаас сонголт хийхдээ зөв эсвэл буруугийн тухай биш аль нь танд үнэ цэнэтэй чухал тухай л бодож сонголт хийгээрэй. Нийтлэлийнхээ төгсгөлд сонголт хийх үнэт зүйлсийн жагсаалтыг санал болгоё.

 

 

2. Таны хамгийн их хүндэлдэг, хайртай 3–6 хүнээ бод.
Эдгээр хүмүүсийн ямар зан чанар, үнэт зүйлд та татагдаж байгаагаар таны өөрийн үнэт зүйлс, юуг эрхэмлэдэг тань тодорхойлогдох боломжтой. Ингэхдээ доорх маягаар доош жагсааж бичээрэй.

 

гэх мэтчилэн. Ингэснээр та хүмүүсийн ямар зан чанарт татагдаж, эрхэмлэдгээ анзаарах боломжтой.

 

3. Карьерийн замаа тодорхойл
Та юуг чухалчилдаг нь таны карьертай холбогдох болно.
Та "санхүүгийн аюулгүй байдал”, "өөрөө өөртөө босс байх”, "том зүйлийн жижиг хэсэг байх” та алийг нь чухалчлах вэ. Энэ таны карьертэй хамааралтай байх болно. Тэгэхээр та карьерийн замаа тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд карьер тодорхойлох тест бөглөөд үзсэн ч болно шүү.

 

 

4. Өөрийгөө ажигла
Амьдралдаа хийсэн чухал шийдвэрүүдээ эргэн нэг хараад яагаад уг шийдвэрийг гаргасан тухайгаар, харамсаж болдог бол сольчихмоор санагдаж байсэн эсэхээ, хэрэв дахин шийдэх бол яаж шийдэхээ бод.
Хэрвээ харамсаж байвал таны шийдвэр гаргахдаа тулгуурласан зүйл таны үнэт зүйл биш гэсэн үг. Хэрвээ талархаж байвал та үнэт зүйлдээ тулгуурласан байх магадлалтай.

 

 

5. Зовлонтой, жаргалтай мөчүүдээ бод
Зовлонтой эсвэл жаргалтай мөчүүд тань танд юу чухал болоход нөлөөлдөг. Жишээ нь:
Хэрэв та ганцаардлын зовлонг амссан бол бусдад санаа тавих тухай чухалчилдаг болсон байж магадгүй.
Өөрийн жаргалтай зовлонтой мөчүүдээ бодож тэндээс юу сурснаа тодорхойлоорой.

 

 

Заримдаа танд хоорондоо зөрчилтой боловч аль аль нь чухал санагдах үнэт зүйлсээс сонголт хийх гэх мэт хэцүү санагдаж магадгүй

 

 

Эцэст нь хэлэхэд хүний үнэ цэнэтэй зүйлс цаг хугацаа амьдралын тохиолуудаас хамаарч хувирч өөрчлөгдөж болно. Мэдээж хувиршгүй өөрчлөгдөшгүй үнэт зүйлс ч бас бий. Та хэрэв санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бол танд санхүүгийн чухал байдал нь буурч болно. Та хэрэв хүүхэдтэй болсон бол гэр бүл илүү чухал болж болно гэх мэтчилэн. Тийм болохоор өөрийн үнэт зүйлс чухал зүйлсийн талаар сэргээн боддог, амьдралдаа шийдвэр гаргахдаа өөрийн үнэт зүйлсийн талаар боддог түүндээ тулгуурладаг байгаарай.
Нийгэмд байгаа шудрага бус зүйлс, соёлгүй байдал, үл ойлголцол, гажуудлууд бид үнэт зүйлс маш багатай магадгүй олоогүй, тэдгээрийг чухалчлахгүй байгаагаас болдог гэж би үргэлж боддог юм.

 

Үнэт зүйлсийн санал болгох жагсаалт

 

- Авхаалж самбаа
- Авъяас
- Агуу байдал
- Агууламж
- Ажилсаг байх
- Аз жаргал
- Алдар нэр
- Алсын хараа
- Амар тайван байдал
- Амбиц
- Амгалан тайван
- Амжилт
- Аминч байдал
- Амлалт
- Амралт, чөлөөт цаг
- Амьдрах чадвар
- Анхааралтай
- Ариун
- Ач холбогдлыг чухалчлах
- Аюулгүй байдал
- Багаар ажиллах
- Байгууллага
- Бахархал
- Баялаг
- Баяр баясгалан
- Бие барих чадвар
- Бие даасан байх
- Бие даах чадвартай байх
- Бий болгох
- Бодит байх
- Бодлоготой байх
- Болгоомжтой байх
- Боломжтой байх
- Бүрэн бүтэн байдал
- Бүтэц, зохион байгуулалт
- Бүтээлч байдал
- Бүтээмж
- Ганцаардал
- Гоо сайхан
- Гүйцэтгэлтэй байх
- Гэр бүл
- Гярхай байдал
- Даруу байдал
- Дасан зохицох
- Догшин байдал
- Дүгнэлт хийх
- Дэмжлэг үзүүлэх
- Ёс зүйтэй байх
- Жаргал
- Жолоодоготой байх
- Зоригтой байх
- Зорилго
- Зөн совин
- Зугаа цэнгэл
- Ил тод байдал
- Индвид
- Инноваци
- Итгэлцэл
- Итгэл даах
- Итгэл найдвар
- Итгэл үнэмшил
- Либерти
- Логик
- Мэдлэг чадвар
- Мэдрэмж авах
- Мэдрэмжтэй байх
- Мэдээлэл
- Мэргэжлийн байх
- Мэргэн ухаан
- Найдвартай байх
- Найрамдалтай байх
- Нарийн хянамгай байх
- Нигүүлсэх уучлах
- Ний нуугүй байх
- Нийгмийн байр суурь
- Нийтэч байх
- Нинжин сэтгэл
- Нэр төр
- Нээлт хийдэг байх
- Нээлттэй байх
- Нямбай байдал
- Одоодоо төвлөрөх
- Ойлголт
- Олон нийтийн
- Онцлог
- Өвөрмөц байдал
- Өгөөмөр сэтгэл
- Өгөх
- Өөдрөг үзэл
- Өсөлт
- Сайжруулах
- Сайн сайхан
- Сахилга бат
- Сониуч байдал
- Сонор сэрэмж
- Сорилтыг давах
- Судалгаанд үндэслэх
- Сүнс дотоод сэтгэл
- Сүнслэг байх
- Сүр жавхаа
- Сэдэл
- Сэтгэл ханамж
- Тайван байдал
- Тайтгарал
- Талархал
- Талархах
- Тоглоом наргианч
- Тогтвортой байдал
- Тодорхой байдал
- Тодорхойлох чадвар
- Төлөвшил
- Төсөөлөлтэй байх
- Туршлага
- Тэвчээр
- Тэнцвэртэй
- Тэнцүү байдал
- Тэсвэр хатуужил
- Удирдлага
- Уламжлал өв соёл
- Урам зориг
- Урамшуулах
- Утга учиртай байх
- Ухаалаг байх
- Ухамсартай байх
- Үйлчилгээтэй байх
- Үнэн зөв байдал
- Үнэн сэтгэлээсээ ханддаг байх
- Үнэнч байдал
- Үр ашиг
- Үр дүнд чиглэсэн байх
- Фокус
- Хайр
- Хамтач байх
- Хамтын ажиллагаа
- Хараат бус байдал
- Харилцаа холбоо
- Хариуцлага
- Хариуцлага даах
- Хатуу чанд
- Хичээлт мэрийлт
- Холбоо сүлбээ
- Хөгжил цэцэглэлт
- Хөгжилтэй байх
- Хуваалцах
- Хувь нэмэртэй байх
- Хууль ёсны байх
- Хүлцэн тэвчих
- Хүлээн зөвшөөрөгдөх
- Хүндэтгэл
- Хүндэтгэх
- Хүч чадал
- Хяналттай байх
- Цаг хугацаандаа байх
- Цэвэр
- Чадвар
- Чин үнэнч байх
- Шалтгааныг чухалчлах
- Шаргуу байдал
- Шийдвэрлэх чадвар
- Шийдэмгий
- Шилдэг нь байх
- Шударга ёс
- Эв нэгдэл
- Эмпати
- Энгийн байдал
- Энх тайван байх
- Энэрэнгүй
- Эр зориг
- Эргэлзээ сонирхол
- Эрсдэл даах
- Эрүүл мэнд
- Эрх мэдэлтэй байх
- Эрх тэгш байх
- Эрх чөлөө
- Эрч хүч
- Эрэл хайгуул хийдэг
- Эрэлхэг
- Ялалт

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler