![]() |
Видео
Шинэ мэдээ
Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгчдийг өөрийн хүсэлтээр шалгуулахыг шаардлаа
Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансаар мөнгө авсан тухай мэдээлэлийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар нарт мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй уг асуудал үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг өөрийн хүсэлтээр шалгуулахыг сануулжээ.
