| |
Видео
Шинэ мэдээ
Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг даалгалаа.
Мөн 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу "Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм.