|
Видео

Шинэ мэдээ

УДЭТ- Үзэгч танаа ил захидал гаргалаа

УДЭТ- Үзэгч танаа ил захидал гаргалаа

"Монгол Улсад дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон буюу 108 тохиолдол бүртгэгдлээ. Үүний тал нь буюу 54 батлагдсан тохиолдол нь УДЭТ-ын тоглолттой холбоотой.

 

Гуравдугаар сарын 3-6-ны хооронд УДЭТ-т жүжиг үзсэн 900 гаруй хүн бий. Тэдний ойрын болон хоёр дахь хавьтлууд гарч ирнэ. Тиймээс тухайн өдрүүдэд болсон тоглолтыг үзсэн хүмүүс зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой. Гэхдээ шинжилгээнд хамрагдахаасаа өмнө бусдад халдвар тараахгүйн тулд гэртээ байх шаардлагатайг сануулъя" гэв.

Тэгвэл уг асуудалтай холбоотой УДЭТ-аас үзэгчиддээ захидал гаргалаа

ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм үзэгч танаа
Домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон байшин. Тайзнаа үзэгчид жүжигчдийн амьд харилцаа байсан цагт театр амьд байдаг. Нэг ёсондоо театрын эзэн нь үзэгч Та юм шүү дээ. Нийтийн сүлжээгээр театрыг гутаасан, уран бүтээлчдийн сэтгэлийг сэвтээсэн мэдээлэл гарч буйд бид сэтгэл эмзэглэж сууна. Гайт коронавирусыг биендээ халдааж театртаа, бусдад тараахыг хэн хүсэх билээ. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ. Уран бүтээлчид эмзэг, элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Бид үзэгчид та нартайгаа уулзах гэж хичнээн их хүсч тэмүүлсэн билээ. Та нарынхаа алга ташилт, хүндлэлээс бид амьдрах, бүтээх урам зориг авч байдаг юм. УОК, Соёлын яамнаас гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн, НМХГ-аас өгсөн шаардлагад нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг хүн бүр чадлынхаа хэрээр чандлан сахиж, театрынхаа булан тохой бүрийг ариутгаж, халдвараас урьдчилан сэргийлэх хаалгыг үзвэрийн болон ажиллагсдын хэсэгт суурилуулж, үзэгчдийнхээ аюул эрсдэлгүй, тав тухтай нөхцлийг хангахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.
Манай театр 3-р сарын 1-нд хууль журмын дагуу бүх ажиллагсдын "Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлж "Анна Каренина” жүжгийн сургуулилтад орж, түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэй тус жүжгийн тоглолтыг 3-р сарын 4 (196 хүн), 5 (236 хүн), 6 (247 хүн)-ний өдрүүдэд хийж, 679 хүнд үйлчилсэн юм. Үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу 03-р сарын 04,05-нд жүжиг үзсэн хүмүүс 03 дугаар сарын 09-нд 09:00-17:00 цагт, 03-р сарын 06-нд жүжиг үзсэн хүмүүс 03-р сарын 10-нд 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж, нэгч хүнээс халдвар битгий илрээсэй гэж залбирч байна. Бид вирус халдварыг биенээсээ, театраасаа шүүрдэн зайлуулж, хогийн тантанд үүрд булшлан эрхэм үзэгчидтэйгээ халуун дотно сэтгэлээр уулзах тэр цаг ойрхон гэдэгт итгэж байна.
 
Мөн 03-р сарын 07-14-ны өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож ямар нэгэн шимтгэлгүйгээр 100% буцаан авах боломжтой.
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
2021 оны 03 дугаар сарын 08

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler