![]() |
Видео
Шинэ мэдээ
Өнөөдөр 15800 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцсэн. Улмаар дархлаажуулалтыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Тухайлбал, өнөөдөр 15.800 гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулна гэдгийг Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн. Өнөөдөр дараах байгууллагуудын албан хаагчдыг вакцинд хамруулах юм.
- Улаанбаатар цахилгаан түгээх
- Тохижилт үйлчилгээний компани
- Цэвэрлэх байгууламж
- Хил хамгаалах
- Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллага
Харин маргааш худалдаа, үйлчилгээний салбар, 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулах ажээ. Дүүрэг бүрт вакцинжуулалтын 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм.
