| |
Видео
Шинэ мэдээ
“Барселона” багийн гаргасан амны хаалт нян, бактериас 94 хувь хамгаалдаг гэв
Коронавирусийн халдвар гарснаас хойш Испанийн засгийн газар үр ашиггүй материал ашиглан хийсэн даавуун амны хаалтыг олон нийтэд зарахаас татгалзаад байгаа билээ. Тиймээс амны хаалт үйлдвэрлэх, борлуулахад тавигдах шаардлагуудаа чангатгаж байгаа юм.
Засгийн газраас өнөөг хүртэл зөвхөн ДЭМБ-аар баталгаажсан нэг удаагийн амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа ч Испанийн Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газраас хөлбөмбөгийн "Барселона” багийн гаргасан коронавирусийн эсрэг амны хаалтыг үр дүн сайтай хэмээн шалгаруулжээ.
Тус газрын судалгаанд Барселонагийн амны хаалт нян, бактериас 94 хувь хамгаалдаг, экологийн цэвэр материалаар хийсэн, олон удаагийн буюу 40 удаа угаан хэрэглэж болдог гэж дурджээ. Тус амны хаалтны үнэ 12,6 евро юм байна.