| |
Видео
Шинэ мэдээ
Эхний ээлжийн 150 мянган хүн тун "AstraZeneca" вакцин Монголд буулаа
БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун "AstraZeneca" вакциныг өнөөдөр авчирлаа.
Онгоц 06:40 цагт орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд уг вакциныг эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан зэрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй ажилтнуудад хийх ажээ.