| |
Видео
Шинэ мэдээ
Вакцин үйлдэрлэлийн үе шат
Вакцин үйлдвэрлэлт нь чанар болон аюулгүй байдлын маш олон үе шат дамжлагатай урт хугацааны аялал юм. Дэлхий нийтээр цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч буй энэ цаг үед дээд зэргийн чанарын шаардлага хангасан вакцин гаргаж авахын тулд урьд өмнө байгаагүй их хэмжээний эрдэм шинжилгээний ажлыг яаравчлуулан өрнүүлсэн. Ингээд вакцин үйлдвэрлэлийн үе шатуудыг товчхон танилцуулъя.
Вакциныг маш олон шатны клиник туршилт, чанарын шалгалтын дараа үйлдвэрлэж эхэлдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь үндэсний зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, вакцин бүрийн чанар болон аюулгүй байдлыг нь шат тус бүрт нь тасралтгүй шалгадаг юм.
Тухайн улсууд болон эсвэл компаниуд вакцины шалгалтыг давахын тулд бие даан ажилладаг бөгөөд хэрвээ тухайн вакциныг чанарын шаардлага хангасан гэж батлавал тохирох тунгаар үйлдвэрлэх явц эхэлнэ.
ДЭМБ нь вакцин бүрийг шат тус бүрт нь шалгаж, хэрэв шалгалтыг давбал хүмүүст тарьж болох зөвшөөрөл өгдөг.
Эсрэгтөрөгчийг гарган авч бусад орцтой нь нийлүүлэн чанар болон аюулгүй байдлын шалгалтыг бүх шатанд явуулна.
Бэлэн болсон вакциныг хуруу шилэнд савлаж дахин шалган хүйтэн температурт 2-8, -20, эсвэл -70 градуст хадгалдаг.
Вакциныг зорилтот улс руу агаараар зориулалтын хөргүүртэй чингэлэгт тээвэрлэн, дараа нь мөн хөргүүртэй ачааны автомашинд зөөн тээвэрлэдэг.
Хөргүүртэй агуулахад хадгалан мөстэй жижиг хайрцагнуудад хийж орон нутаг руу хүргэнэ. Үүнийг тухайн нутгийн эрх бүхий эрүүл мэндийн ажилтнууд ахин шалгаж ашигладаг байна.