| |
Шинэчилсэн бүртгэл дээр яс үндэс МОНГОЛ гэж бичвэл таарна
1900-гаад
оны эхээр Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингисийн алтан ургийн
Ханддорж, Намнансүрэн тэргүүтэй язгууртнууд нийт Монголчуудын эв нэгдэл,
тусгаар тогтнолыг уриалан нармай монголыг байгуулахаар тэмцэж байсан
билээ. Үүнтэй зэрэгцэн Орост большвикууд коммунист хувьсгал хийсэн нь
Монголчуудын цаашдийн хувь заяанд асар их өөрчлөлтийг авч ирсэн. Тухайн
үед Монголын бүх эрдэмтэн лам, ихэс язгууртнуудыг устгаж улмаар засгийн
эрхэнд Чойбалсан тэргүүтэй харц язгууртай залуучууд гарч комментерний
бодлогын салбар буюу орчин үеийн хэлээр бол МОНГОЛЫН АНХНЫ АЛБАН ЁСНЫ
ДИСТЕРБЮТЕР-ийг нээсэн билээ. Тус албан ёсны төлөөлөгчийн газраас олон
бодлого явуусны нэг нь монголчуудын доторх жалга довны үзлийг түгээн
дэлгэрүүлэх бодлого байжээ.
Билгүүн номч Бямбын Ринчингийн багш, Нэрт
Монголч эрдэмтэн Борис Владимирцов 1928 онд "Зүгээр л Монголчууд гэж
байхгүй, харин Халхчууд, Харчинууд, Буриадууд, Чахарууд гэх мэт л бий …
бие биенээсээ … ялгардаг төрөл бүрийн овог аймгууд, … өөрсдийгөө …
Монгол овог аймагт багтаан үздэг Монгол ард түмнүүд л бий. "Монгол овог
аймгуудад харьяалагдахын үндсэн шинж тэмдэг нь хэл юм. Монгол хэлээр
ярина гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь аль нэг Монгол аялгуугаар ярина,
Халхууд, Харчинууд, Буриадууд, Дөрвөдүүд ярьдаг шиг ярина гэсэн үг.
Нэгдмэл нийтийн хэл байхгүй, байгаа ч үгүй, бие биенээсээ ямар нэг
хэмжээгээр ялгардаг бүлэг аялгуунууд л байдаг, тэгээд л тэр” гэж
тунхаглажээ. Өөрөөр хэлбэл Монголчууд гэж байхгүй, Монгол үндэстэн гэж
байхгүй. Хэл нэгтэй олон ястан, үндэстэн нийлж Монгол улсыг байгуулсан
гэж дүгнэсэн байна.
Дээрхи үзэл өнөөдрийг хүртэл оршин байгаа/иргэний бүртгэл дээр/ нь нэг талдаа үнэхээр харамсалтай, жирийн нэг хүнээс та ямар үндэс угсаатай хүн бэ гэхэд Халх, Баяд, Дөрвөд, Хотон гэж хариулна шүү дээ.
Энэ хүрээнд хэд хэдэн зүйлийг тодруулахад:
1.
Монголд Касимов гэгч зөвлөгчтэй, "бага ястан” гэдэг статустай өөр өөр
"үндэс угсааны” буюу "үндэстний” төлөөллөөс бүрэлдсэн, Алтайн Урианхайн
Т.Сурахбаяраар даргалуулсан Үндэс угсааны явдлын зөвлөл буюу Бага ястны
зөвлөлийг байгуулж Зөвлөлтийн заавар, зөвлөгөө, туршлагыг үнэнчээр
мөрдөж "үндэс угсааны” буюу "бага ястны тухай бодлого” хэмээх кампанит
ажлыг эрч хүчтэй явуулав.
2. 1930-аад оноос эхлэн Зүүн удирдлага
Судар бичгийн хүрээлэн, Улсын бага хурлын гишүүд, орон нутгийн
удирдлагуудыг дайчлан Монгол дахь үндэстэн угсаатнуудыг бүртгэж, хүн
амыг нь тоолж, газар нутаг хуваарилж, засаг захиргааны өөрчлөлт хийж,
үндэс угсааных нь ухамсар сэтгэлгээг нь сэргээж, боловсон хүчнийг нь
бэлтгэж, хэл соёл, эдийн засгийг нь хөгжүүлж, улмаар яс үндсээр нь
ангилж паспортжуулав
3. Яс үндэс, угсаа гарвал гэдэг дээр Дархад,
Өөлд, Дөрвөд, Халх, Баяд гэж бичээд Та бол Баяд хүн, Та бол Дөрвөд хүн,
Та бол Халх хүн хэмээн Монголчуудад эгнэгт ойлгуулан Монгол хэмээх
нэрийг зөвхөн улс орны нэр болгон хувиргав. Дөрвөд, Баяд, Халх, Дархад,
Урианхай, Хошууд, Захчин, Өөлд зэрэг олон үндэстэн, ястнаас бүрдэх
Монгол улс болгож амжив.
4. Тухайн үед нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн
энэ байдлыг ойлгон үндэс угсаа, угсаа гарвал гэдэг нь үндэсний гэдэг
утгыг илтгэж буй тул Дөрвөд, Баяд, Халх, Буриад, Хасаг, Хотон, Дархад
зэргийг аймаг хэмээн нэрлэх нь зүйтэй, бүгдээрээ Монгол үндэстэн юм
хэмээн батлах гэж оролдоод их гүрний бодлогын өмнө хүчин мөхөсдсөн
билээ.
5. Орост хилсээр цаазаар авахуулсан Монгол Улсын Ерөнхий сайд
Агданбуугийн Амар тэргүүтэй хүмүүс үндэс угсаа Монгол гэж бүртгүүлж
байсан нь тухайн үеийн эрдэмтэд хийгээд, холч мэргэн ухаант төрийн зарим
нэг их зүтгэлтнүүд Монголчуудыг дотор нь хагалган бутаргаж буй гадны
бодлогыг эсэргүүцэж байсны тод жишээ юм.
6. Харамсалтай нь хожмын
Монголын нэрт их эрдэмтэд дээрхи үзлийг санаатай, санамсаргүйгээр
төгөлдөржүүлэн 30 шахам угсаатны бүлэг, 304 орчим овгийг бүртгэн атласыг
гаргасан байна.
7. Чингисийн алтан ургийхны хувьд Монгол хэмээх нэр
нь нийт Монголчуудыг хамарч нэг үндэстэн, нэг улс хэмээн харж байсан нь
олон зүйлээр батлагддаг.Боржигин тайж Гончигжав Торгууд, Өөлд, Хойд,
Дөрвөдийн ноёдыг Добу сохорын дөрвөн хүүгийн үрс Боржигин овогтнууд гэж
бичиж байсан бол Монголын тусгаар тогтнолд оролцсон язгууртнууд
Монголчуудыг "язгуурын нэгэн өвөг овгийн Монголчууд”, "язгуураас нэгэн
овог төрөл”, "язгуураас нэгэн угсааны яс махны төрөл”, "уг язгуур үндэс
нэг бөгөөд ашиг зовлон хамт”, "язгуураас нэгэн үндэсний тул зүй нь
жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” гэж үзэж байжээ.
8.
Хошой чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд,
Хайсан гүн тэргүүтэй Чингисийн алтан ургийнхы тусгаар тогтнолын төлөөх
тэмцэл нь нийт Монголчуудаа нэгтгэж үндэс угсаагаа аврах, тусгаар
тогтнолоо олж авахын төлөөх амиа золиосолсон их тэмцэл байсан бөгөөд
дээрхи алтан ургийн ноёдын шууд удирдлаган доор Буриад, Баруун Монгол,
Өвөрмонголыг нэгтгэх их аян дайн өрнөж Монголчууд газар бүрд дэмжиж
байлаа. Жишээлэхэд энэ нэгдлийг Өвөрмонголчууд дэмжиж дагаар орохоо
мэдэгдэж, Дөрвөд далай хан Түмэндэлгэржав Ховдыг чөлөөлөхөд 800 гаруй
цэрэг нийлүүлүүлэн Манжийн эсрэг цэрэглэн босч байв.
Эцэст нь дүгнэхэд:
Үндэс угсаа, яс үндэс гэсэн толгой тойруулсан нэр томьёонуудыг халж ганцхан Монгол үндэстэн гэж бүртгэж, хэлж, ойлгуулж, ухамсарлуулах нь зүйтэй. Халх, Дөрвөд, Баяд, Дархад гэдгийг үндэс угсаа бус овог гэж нэрлэвэл зүйтэй. Энэ нь жалга довны үзлийг устгах, монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, бие биенээ дэмжих, хэн нэгэн дарга албан тушаал булаацалдахдаа Монголчуудыг хооронд талцуулан хэрэлдүүлдэггүй болох, үндэсний үзлийг хөгжүүлэх, бага ястан гэдэг энэ буруу үзлийн балгаас үүдэлтэйгээр Монгол Улсын ерөнхий сайдаар 2-тоо ажилж байсан эрхэм ерөнхийлөгч Цахиагийг Элбэгдорж/захчин хүн бол Монгол үндэстэн, Халх хүн бол Монгол үндэстэн/ маань өөрийгөө Халх/өнөөгийн байлаар бол үнэхээр их нөлөөтэй байгаа/ гэж хэлбэл олонхийн саналыг авна гэж эндүү бодохгүйд хүргэх нэн их ачтай.
Агданбуугийн Амарын адилаар яс үндэс, үндэс угсаа Монгол хэмээцгээе.