|
Видео

Шинэ мэдээ

Сүүлийн 24 цагт Коронавирусээр 46 хүн нэмж халдварласныг баталлаа

Сүүлийн 24 цагт Коронавирусээр 46 хүн нэмж халдварласныг баталлаа

 

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр тусгаарлах байрнаас 44, тандалт шинжилгээгээр 2 хүн нийт 46 хүн коронавирусээр халдварласныг баталжээ.



"Нэг хаалга-нэг шинжилгээ” ажлын хүрээнд энэ сарын 11-нд 46 мянга, 12-нд 35 мянга, нийт 91 мянган өрхөөс шинжилгээ авахад өчигдөр 2, өнөөдөр 2 нийт 4 тохиолдол илэрсэн гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.


"Тархвар судлаачид халдвар авсан иргэдтэй дам харилцагчдын дунд халдвар тээгч их байна гэж үзсэн. Голомтын дам харилцагчдад хоёр өдөр хийсэн тандалт шинжилгээгээр 4 хүн илэрсэн нь халдварын тархалт харьцангуй нам жим байна. Энэ нь ард иргэд халдвар хамгааллын энгийн дүрмийг маш сайн хэрэгжүүлжсний үр дүн" гэдгийг Ц.Ганзориг тэмдэглэлээ. 

 

2021 оны хоёрдугаар сарын 13-ны 10:00 цагийн байдлаар:

 

Батлагдсан тохиолдол 46

Эмчилгээ хийлгэж байгаа 37

Эдгэрсэн 13

Тусгаарлах байрны тоо: 37

Тусгаарлалтад байгаа хүний тоо: 1,775

Нийслэлд- 1,651

Орон нутагт - 124


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.