|
Видео

Шинэ мэдээ

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРУУДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРУУДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас Цагдаагийн Ерөнхий газар болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын нийтийн бие засах газруудыг хөл хорионы хугацаанд нээж үнэ төлбөргүй ажиллуулах чиглэлийг өчигдөр хүргүүлжээ.
2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд "Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулан хяналт тавин ажиллаж байна. Тиймээс эдгээр ажилтан албан хаагчдад зориулж хотын нийтийн бие засах газрыг нээн үнэ төлбөргүй ажиллуулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler