|
Видео

Шинэ мэдээ

Гуравдугаар сарын 1-ээс цэцэрлэг ажиллуулах эсэхээр эцэг, эхчүүдээс судалгаа авч байна

 

Гуравдугаар сарын 1-ээс цэцэрлэг ажиллуулах эсэхээр эцэг, эхчүүдээс судалгаа авч байна

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 1-ны өдөр /2021.02.01/ дуусч, хичээл цахимаар эхэлсэн. 

Цахим хичээл энэ сарын 26-ны өдөр дуусч гуравдугаар сарын 01-ээс танхимд үргэлжлэх юм. 

Танхимд хичээл эхлэхтэй холбоотойгоор эцэг, эхчүүдээс санал, асуулга авч эхэлжээ. Тодруулбал, "Хичээл танхимд явуулахыг дэмжиж байна уу" гэдэг агуулгатай санал, асуулгыг нийслэлийн сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдээс авч байгаа юм. 

Тэгвэл сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг ч мөн танхимд эхлүүлэх саналаар эцэг, эхчүүдээс судалгаа авч байна. Одоогоор хувийн цэцэрлэгүүдээс тус судалгааг эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулж эхэлжээ. Тэгэхээр ирэх сарын 01-ээс цэцэрлэгийн хичээл ч мөн танхимд эхэлж магадгүй байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler