|
Видео

Шинэ мэдээ

Сурагчдын амралтад зориулсан цахим хичээл эхэллээ

Сурагчдын амралтад зориулсан цахим хичээл эхэллээ

 


Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас ирэх сарын 10 хүртэл урт хугацаагаар амарч байгаа билээ. Энэ нь өвчлөлийг бууруулах, ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм. Үүнтэй уялдуулж БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтанд зориулсан цахим хичээл зааж эхэллээ. Цахим хичээлээр 1-12 ангийн суралцагчдад монгол хэл, математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм байна. Суралцагчдад зориулсан цахим хичээлийг "Пинк киви” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байгаа аж. Тиймээс суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд та бүхэн доорхи хаягаар орж цахим хичээлээ хийгээрэй.

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler