|
Видео

Шинэ мэдээ

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо

 

Монгол Улсаас  нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфэйдянь далайн боомтод очсон талаар Хятадын CCTV агентлаг энэ сарын 4-ний өдөр мэдээлжээ.

Уг галт тэргээр нийт 100 чингэлэг бүхий 3200 тонн коксжих нүүрсийг тээвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол, Хятадын харилцан тохиролцсон тээвэрлэлтийн стандартын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулсан Монголын эзэмшлийн тусгай чингэлгүүд УБТЗ-ын Чойр өртөөнөөс Эрээн боомтоор нэвтэрч, Цайфэйдянь боомтод хүрчээ.

Ийнхүү Монголын нүүрс далайн боомтод шууд хүрч байгаа нь нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах боломж байгааг харууллаа.

Цайфэйдянь боомтын удирдлага "Бүс ба зам”, "Бээжин-Тяньжин-Хэбэйгийн хамтдаа хөгжих” санаачилгуудын хүрээнд  төмөр замын тээврийн байнгын маршрутыг бий болгохоор зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь Монгол-Хятадын төмөр замуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн нэг илрэл болов.     

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо

Эх сурвалж: Монцамэ

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler