|
Видео

Шинэ мэдээ

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР ХАНГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР ХАНГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, автобусны эцсийн буудлуудад ариутгал хийж хэрэгжилтэд хяналт тавих, жолоочид иргэдээс бэлэн мөнгө авч үйлчилж байгаа эсэхийг хянах, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах үүргийг өглөө.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ долоо хоногт багтааж дуусгахыг үүрэг болгов.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР ХАНГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.