| |
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд өгч, тэрбум төгрөг нэхэмжилнэ гэв
Үүний дараа МҮОНРТ-ийн ажилтнууд "Бөглүү уулын мухарт байгаа айлд, төлийн дуу хангинасан малчны хотонд, тариалангийн талбайд, хилийн застав дээр, баяр ёслолын танхимд, аюулын гол цэг дээр гээд хаана ч бид байж л байдаг. Энэ зүйлсийг хийж чаддаг болохоор МҮОНТ цар хүрээ өндөр мэдээ, нэвтрүүлгийг олон нийтэд хүргэж чаддаг. Миний хувьд олон жил хөдөө орон нутгаар явлаа. Миний явсан газруудаар өөр телевизүүд очдог талаар би маш ховор сонсож байсан.
Үнэхээр их эмзэглэж байна. УИХ-ын дарга яагаад бүхэл бүтэн хамт олныг архичин гэж дуудаж, ажлыг нь мэдэхгүй байж орон даяар доромжилж үг хэлэв гэдэгт эмзэглэж байна. Энэ телевизэд ажиллаж байгаа 700 хүн бүгдээрээ архичин юм уу” зэргээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, УИХ-ын дарга З.Энхболдыг уучлалт гуйхыг шаардсан.
Харин үүний дараа өдөр нь буюу 26-ны чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын дарга З.Энхболд "Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дөнгөж томилогдсон гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүмүүст буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй.
Тэр архидалт, аймшигтай байдал, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь, өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нарт холбоотой юм.
Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэж тэдний шаардлагад хариулт өгсөн.
Энэ асуудал ингээд намжчихсангүй. УИХ-ын дарга болон МҮОНРТ-ийн хоорондын үл ойлголцол хүрээгээ тэлж хэвлэлийн салбарынхан ч мөн дуу хоолойгоо нийлүүлэв. Тухайлбал өнгөрөгч 27-ны өдөр "NTV” телевизийнхэн "МҮОНРТ-ийнхэн өөрсдийгөө дөвийлгөж, бусад телевизүүд муу нэвтрүүлэг хийдэг мэтээр ярих боллоо. Гэтэл арилжааны гэх тодотголтой өргөн нэвтрүүлгийнхэн хэрхэн ажилладгийг умартсан байна. Тэд өөрсдийгөө "Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа телевизүүд дундаас манай МҮОНТ шиг нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувийг өөрсдөө хийдэг телевиз монголд байхгүй, Бид хил дээр ч малчны хотонд ч монгол орны хаана ч очиж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг. Бидний явсан газарт өөр телевиз очдоггүй бидэн шиг ард түмний зовлон жаргалыг нь сонсдог телевиз биднээс өөр монголд байдаггүй, 100 хүнтэй байгууллагыг телевиз гэдэг юмуу” зэргээр өөрсдийгөө дөвийлгөж бусдыг үгүйсгэх нь хэнд ашигтай вэ” гэсэн юм.
Тэр ч бүү хэл энэ асуудал өндрөө авч олон нийтийн дунд "МҮОНРТ-ээр УИХ-ын даргын үг, үйлдлийг гаргахгүй байх тухай шийд гаргажээ” гэх яриа газар авсан. Тиймээс энэ талаар маргаан үүссэн өдрөөс хоёр хоногийн дараа буюу өчигдөр МҮОНРТ-ийн "ММ агентлаг”-ийн захирал С.Батзаяа "Бид хуулиараа төрийн эрх барих дээд байгууллагад гарч байгаа шийдвэрүүдийг дамжуулах үүрэгтэй. Хуулиар баталгаажсан энэ үүргийг бид ямар ч үед, ямар ч тохиолдолд зөрчих эрх байхгүй. Тэр дундаа иймэрхүү жижиг асуудлаас болж гарсан үл ойлголцлоос шалтгаалж ийм шийдвэр гаргахгүй. Энд ажиллаж байгаа олон уран бүтээлч, сэтгүүлч, удирдлагууд хууль болоод үүргээ мэддэг хүмүүс. Тиймээс олон нийтэд хандаж "Энэ худлаа мэдээлэлд битгий итгээч ээ. Сэтгүүлч нөхөд ийм худлаа мэдээллийг битгий нийтлээч ээ” гэж хэлмээр байна. Бид цаашдаа УИХ-ын үйл явц, УИХ-аас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд мэдээлсээр байх болно. Энэ газарт ажиллаж байгаа хэн ч, хэнийг ч "УИХ-ын даргын талаарх мэдээллийг гаргахгүй бай” гэсэн ухвар мөчид шийдвэрийг гаргахгүй, тэгэх ч боломж байхгүй” гэж хариулсан байна лээ.
Нэгэнт УИХ-ын дарга МҮОНРТ-ийн ажилчидаас уучлалт гуйчихсан, "ММ агентлаг”-ийн захирал нь "Бид УИХ-ын даргыг МҮОНРТ-ээр гаргахгүй байх эрхгүй” гээд хэлчихсэн юм чинь асуудал үүгээр дууслаа гэтэл үгүй байж. Өнөөдөр энэ асуудлаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар мэдээлэл хийж, "З.Энхболдыг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжилж байна. Бас "Масс" агентлаг, "Etv"-ыг мөн шүүхэд өгнө. Энэ хугацаанд миний эсрэг хичнээн нийтлэл, нэвтрүүлэг явсныг хэлэх хэцүү, бүр тоог нь алдчихаж” гэж мэдэгдсэн.
Тэрбээр мэдээлэлдээ "Архидалдын тухайд М.Наранбаатар даргыг тойрон хүрээлэгчдийн тухай хэлсэн. Үүнээсээ бол уучлалт гуйхгүй гэж хэлснийг нь та бүхэн санаж байгаа байх. Энэ хариуцлагагүй үйлдэл, мэдэгдлийнх төлөө шүүхэд өгч, хууль, хяналтын байгууллагад шалгуулах болсоноо албан ёсоор мэдэгдэж байна. Энэ бол зөвхөн М.Наранбаатар гэж хувь хүний нэр хүндэд халдаж байгаа төдийгүй МҮОНРТ, цаашлаад энэ салбарт ажиллаж буй сэтгүүлч, бүр илүү том утгаар харвал надаас бусад нь хэн ч биш, надаас нь архичид гэж хэлээд монголын ард түмнийг доромжилж байгаатай адил” гэлээ.
undesten