|
Видео

Шинэ мэдээ

ЭХЭМҮТ-д дөрвөн настай хүүд мэс засал хийж, ходоодноос нь 56 ширхэг соронз авчээ 427 Tweet


ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ.

Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна. Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна.

Хүүхдийн биеийн байдлыг мэс заслын эмч А.Цэнджаваас тодруулахад "Хагалгаа амжилттай болсон, хүүхэд босож явж, өнөөдрөөс хоолонд орж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ соронзтой тоглоомоор аль болох тоглуулахгүй, хэрэв тоглоом нь соронзтой бол эрэг, боолтыг шалгаж байхыг дахин анхааруулмаар байна” гэлээ.
Эх сурвалж: Gogo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler