|
Видео

Шинэ мэдээ

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлнэ

 

 

НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэх болохыг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

 

Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр хяналт хийсэн бөгөөд энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэж, Шадар сайдад хүргүүлэх юм байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэжээ. 

 

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр болж, таван сая төгрөгийн хоёр, гурван сая төгрөгийн 28 азтан тодорсон бол 30 сая төгрөгийн болон супер сугалааны азтан тодроогүй. 

Эх сурвалж: Gogo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler