|
Видео

Шинэ мэдээ

Японд Бразилаас ирсэн хүмүүсээс коронавирусний өөр шинэ хувилбар илэрчээ

 

 

 

Японд Бразилаас ирсэн хүмүүсээс коронавирусний өөр шинэ хувилбар илэрчээ

 

Японы Эрүүл мэндийн яам "Ханэда” нисэх буудалд энэ сарын эхээр ирсэн дөрвөн хүнээс Их Британи, Өмнөд Африкт илэрснээс өөр коронавирусний хувилбар илэрсэн талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, шинэ хувилбар өсвөр насныхаас 40 гаруй насны хүмүүст илэрсэн бөгөөд тэд бүгд Бразилын Амазонас мужаас иржээ.

Тэднийг коронавирусээр халдварласныг энэ сарын 2-нд нисэх буудалд оношилжээ. Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн сорьцуудыг нь шинжлэхэд шинэ хувилбар болох нь тогтоогдсон байна.

Коронавирусний энэ төрлийн хувилбар Японы нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрсэн нь энэ юм.

"Уг хувилбар илүү халдвартай юм уу илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо одоогоор байхгүй байна" гэж "Kyodo" агентлаг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг иш татан мэдээлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler