|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

БНХАУ-д коронавирусний халдварын 3 тохиолдол шинээр илэрчээ

БНХАУ-д коронавирусний халдварын 3 тохиолдол шинээр илэрчээ

 


БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсад нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан 3 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн болохыг БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгджээ. 

Халдварын 3 дахь тохиолдол Хятадын зүүн хойд Хэйлунжян мужид илэрчээ. Үүнээс гадна коронавирусний халдварын сэжиг бүхий 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байсан бол 1 нь Бээжин хотод илэрчээ. Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.