![]() |
АТГ, ЦЕГ-аас Замын-Үүд боомтод авлигын асуудал байгаа эсэхийг шалгаж эхэлжээ
Коронавирусийн халдварын улмаас хил гаалийн боомтуудад автомашины түгжрэл үүсч, улмаар зарим бараа таваарыг оруулахад хүндрэл учирч байгаа аж. Улмаар ачаа оруулахад нэг иргэнээс 2-2.5 сая төгрөгийн хахууль авч байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар хөвөрч буй. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатараас тодруулахад "Арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн хил гаалийн нөхцөл байдал дээрдэж, өдөртөө 60 хүртэл машин хүлээж авдаг болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нөөс халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагын үүднээс хоёр талдаа тус тус 14 хоног буюу нийтдээ 28 хоног тусгаарлагдсан жолооч нар тээврийн үйл ажиллагаанд дараалан оролцож эхэлж байна. Ингээд өдөртөө 100-150 машин хилээр орж гарч байна. Тиймээс Замын-Үүд боомт дахь бөөгнөрөл хэвийн болох болов уу гэж үзэж байна.
Иргэдийн мэдээлээд байгаа авлигын асуудал үүссэн үү гэдгийг шалгуулахаар АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд боомт дээр ажиллаж байгаа. Хэрэв хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол хариуцлага хүлээгээд явна" гэв.
