|
Видео

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 85 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ

 

Баянзүрх дүүргийн 85 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ

 

Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нд эхэлсэн COVID-19-ийн PCR-ын шинжилгээнд 85 мянга 219 иргэн хамрагдсан талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт COVID-19-ийн голомт үүссэнтэй холбогдуулан УОК-оос энэ сарын 21-нээс дүүргийн 70-80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авсан.

Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт судалгаа хийх болон шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 36 багийг гарган ажиллуулсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.