|
Видео

Шинэ мэдээ

Нигерид хувьссан коронавирус илэрчээ

 

Нигерид хувьссан коронавирус илэрчээ

 

Нигерид онцгой хэлбэрийн хувьссан коронавирус илэрсэн тухай Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жон Нкенгасонг мэдэгджээ.

"Өмнө нь Их Британид бүртгэгдсэн шинэ төрлийн коронавируснээс өөр онцгой мутант вирус Нигерид илэрсэн. Гэсэн хэдий ч энэ вирус нь 12 дугаар сарын 18-нд ӨАБНУ-д илэрсэн COVID-19-ийн 501.V2 гэж тодорхойлогдсон вирусний төрөлтэй зарим талаараа ижил төстэй байж магадгүй байна. Шинэ омгийг илүү их судлах шаардлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Мутант вирусийг 8 дугаар сарын 3, 10 дугаар сарын 9-нд авсан дээжнээс илрүүлжээ. ӨАБНУ-д 501.V2 төрлийн хувьссан вирус цар тахлын хоёр дахь давлагааг дэгдээсэн юм. Харин Нигерид илэрсэн вирусийг 501.V2 хувилбартай ижил халдварлах чадвар илүү өндөр гэж үзэхгүй байна.

Африкийн улс орнуудаас Нигерид коронавирусний халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тус улсад халдварын нийт 80922 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1236 хүн нас бараад байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler