|
Видео

Шинэ мэдээ

Ш.Гүрбазар ХАЙРЫН ТАТАЛБАР

Ш.Гүрбазар  ХАЙРЫН ТАТАЛБАР
Та миний тэмдэглэлийн дэвтэрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хичнээн ч их хайрын шүлэг бичив дээ
Ханьдаа байтугай үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтэрээ танд үзүүлж
Олон янзийн хайр сэтгэлийн шүлгээсээ танд дуулгая

Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь
Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ
Үдшээр хөөрөлдөх ярианд нь туурга мэт ойрхон ч
Үе үенийх нь дэрнээн дэргэд жаргалтай ч
Үрээ энхрийлж ханиа аргадахын сонсоод
Үүрстэл санаа алдахад нүүгээд явчих шиг

Хар торгон хамжаарыг чинь боржгонд харлаа Хандармаа
Үзтэл хөөрхөн царайг чинь үзэмчинд үзлээ Хандармаа
Ангир цагаан цээжийг чинь эр болохдоо тэвэрлээ Хандармаа
Ардын дуу гэж бодоод хэсэгтээ мартлаа Хандармаа
Хандармаа ханиасаа нуусан харцны минь жаргал нь юм билээ Хандармаа
Үрдээн ч яриагүй үнэний зовлон нь юм байна лээ Хандармаа

Явах мөчөөр дөххөд ярилцах маань улам цөөрч
Хөөрхөн цээжинд чинь цохилох зүрхний чимээ л харин
Хэлж амжаагүй үг бүхний аминд халуун гэрч мэт
Үдэхдээ үххийн хэртэй цовхчих зүрхний чинь чимээнээс
Надад хайртайг чинь наслахын хэртэйд үнэн байгаад би итгэж байна
Яалтай ч билээ дээ миний нууцхан хайр минь

Салхи салхиндаа туньсан цэцэгс хүртэл буруутай
Санаад л байхаа мэдсэн бол сэтгэл минь хүртэл буруутай
Буцаад ирдэг шувууд нь нуураа орихсон нь буруутай
Бодоод байхаа мэдсэн бол өөрөө өөртөө би буруутай
Шивэрч л байг бороо юм чинь
Сэмэрчил байг сэтгэл юм чинь
Учирсан хань минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Явдаа чи минь явдаа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь иргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг л дагая даа хоёулаа

Гунихдаа уншдаг эссэний шүлэг худлаа
Гуравхан хоноод ирэх гэрийнхэн минь удлаа
Дуулж хүртэл үзлээ ая нэг л хутлаа
Дурсаж хүртэл бодлоо хэлсэн нэг л худлаа
Салхинд нь сэмэрдэг сэтгэлтэйг минь
Тэнгэр нь яаж үгүй шихэвдээ
Санахдаа гуньдаг хайртайг минь
Тэр минь яаж мэдхэв дээ
Ханьдаа ч яриагүй үнэнээ чамд хэлсэн
Хэлсэн үнэнээр минь чи намайг чөдрөлсөн
Чөдөртэй санаанд чинь чөтгөр догонцохдоо
Чөтгөрт итгэсэн өөрийгөө зэмэлсэн

Чамайгаа би чинь хаашаа ч явуулмааргүй санагдан хорогдоод байна
Хажууд эрхэлсэн сайхан инээдийг чинь
Хаанаас ч ахин сонсохгүй юм шиг санагдаад байна
Хойд уулын солонго урд хөндийн салхи нь
Хүний л юм шиг бодогдон бодогдоод горьгүйнээ

Бороотой шөнийн гудамжаар чамруугаа яаран алхахдаа би дуртай
Болор мөнгөн дуслаар нь сормуусаа үнсүүлэн эрхлэхдээ би жаргалтай
Одоохон одоохон чамтайгаа уулзана гэхээр очих газрын холыг яана
Бие биедээ тэмүүлэн очтол борооны чимээ зогсвол яана

Шөнөөр шивэрсэн бороо үүрээр татрах болов уу
Чиний манасан зүүдэнд саран төрүүлж гийх болов уу
Орой бүүдийсэн тэнгэр нь үдшээр цэлмэх болов уу
Очоод үнсэхээр чамтайгаа өглөө хурдан учрахсан
Баруун баруунаас саатан жаргах нарны цоохор гуниг сарниж
Бадаг санаанд минь өөрөө шивэрсэн бодлын бороо ороосой

Үг үнсэлт хоёрын халууныг санаа ч
Уул үүл хоёрын ижилсдэгийг санаач
Энэ л хайр чамгүй байвал
Хорин хавар эзгүйрч
Догдлон байж үнссэн уруулд минь чи итгэхгүй юм
Долоон уулын цас ханзрана шүү дээ хонгор минь

Сартай шөнө чамтайгаа чингэлэг дээр унтахсан
Унтчихсан юм шиг чимээгүйхэн дугжрахсан
Дугжрах амьсгааг чинь аргадан амьсгалсанаа
Дуугүйхэн эргээд харахад
Гэзгийг чинь элбэхсээн

Үрийнхээ нэрийг марттал уймарсан эхийг ч гэсэн
Өвөр цөмөлж учирсан анхны хүнээ санадаг л юм даа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler