| |
Ирэх долоо хоногоос 10 мянган өрхөд түлш тараана
Нийслэлийн онцгой комисс өчигдөр /2020.11.20/ хуралдаж, нийслэлийн Халамжийн газартай хамтран төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш үнэгүй олгохоор болсон байна.
Энэ асуудлыг "Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтнээс тодруулахад "Манай компаниас ирэх долоо хоногоос нийслэлийн ажлын хэсэгт 10 мянган сайжруулсан шахмал түлшийг тоо ширхэгээр нь хүлээлгэж өгнө. Өмнөх жилүүдэд шахмал түлшний гурван үйлдвэртэй байсан учраас эмзэг бүлгийн иргэдэд тараах боломжгүй байсан. Энэ жилээс үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн учраас нийслэлийн Халамжийн газартай хамтран ажиллаж байна” гэв.
Ирэх долоо хоноггос өрх тус бүрт нэг тонн сайжруулсан түлш хүргэх ба хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тусгай зохицуулалт хийх гэнэ. Энэ ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ.