|
Видео

Шинэ мэдээ

Хөл хорионы дэглэмийг эрчимтэй авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулжээ

 

 

Хөл хорионы дэглэмийг эрчимтэй авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулжээ

 

Та өөрийгөө болон гэр бүлээ гэртээ байж аварна. Тиймээс шаардлагагүй бол гадуур аль болох гарахгүй байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг тань сануулж байна.

Эрүүл мэндийн яам өнөөдөр өглөөний 11 цагийн мэдээллээрээ халдвар тархах эрсдлийн талаар нэлээн тодорхой мэдээллийг өглөө.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар нэг хүний халдвар тараах эрсдэл 2.5-3 хүн байна. Ойрын хавьтал болсон 2-3 хүнд тарааж, цаашлаад дунжаар 26 хүнд халдвар тараах эрсдэлтэй, хамгийн ихдээ ойрын хавьтлаараа дамжиж 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна гэдгийг мэдэгдээд байна.

Манай улсын хувьд хөл хорионы хариу арга хэмжээг эрт авч чадсанаар халдварын голомтод бүртгэгдэх тохиолдлын тоог 3-4 дахин цөөрүүлж чадсан үзүүлэлт гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Олон улсын жишгээс харахад хөл хорионы дэглэмийг эрчимтэй авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 55 хувиар бууруулсан байна. Харин Монгол Улсын хувьд халдварын тархалтыг 60-70 хувь буурсан тухай таатай мэдээллийг ЭМЯ-аас өгөөд байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусийн халдварын 72 тохиолдол батлагдаад байна. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 505 болоод байгаа бөгөөд 329 хүн эдгэрээд  байна. ХӨСҮТ-д 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хүн хөнгөн байна.

 

Л.Баяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.