|
Видео

Шинэ мэдээ

Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав.

Цаашид: 

-Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсэхгүй 

-Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах 

-Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлэгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх

-Галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүххолбогдох сайд болон удирдах албан тушалтнууд үүрэг болголоо. 

Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж, төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлийн  хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тэрээр Засгийн газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид  талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler