| |
Видео
Шинэ мэдээ
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам
Ипотекийн зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийг журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журамыг 10-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.
Журамд оролцуулсан өөрчлөлтийг танилцуулъя.
- Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлд оруулсан.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.