![]() |
Ипотекийн зээлийн санхүүжилт хоёр дахин өсжээ
Үүнээс Төвбанкны эх үүсвэрээр 63 тэрбум төгрөг, Засгийн газраас 25 тэрбум, банкуудаас 25 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Санхүүжилтийг өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулбал хоёр дахин өсөөд байна.
Манай улсыгхамруулаад буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээндОУВС-гаас Монголбанкийг ипотекийн зээлийн хөтөлбөр болон бусад төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрөөс гарахыгшаардсан. Гэсэн ч Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийнталынач холбогдлыг харгалзан үзэж 2019 оныг дуусталипотекийн зээлийн хөтөлбөрийгЗасгийн газартай хамтран хэрэгжүүлэхээртохироод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд УИХ болонУИХ-ынЭдийн засгийн байнгын хорооны тогтоол, Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам зэрэг нэлээд хэдэн эрх зүйн баримт бичиг шинээр баталсан. Эдгээр баримт бичигт Засгийн газраасбанкуудад олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг Монголбанкинд өгсөн юм.
Нөгөө талаас, Төвбанк холбогдох эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулж, хөтөлбөрт оролцогч бүх талын саналыг бүрэн тусган энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээг 145 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Улмаар зээлдэгчийн тоог хоёр дахин нэмж, 7100 гаруйд хүргэх боломж бий болоод байгаа аж.
Цаашид Монголбанк, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээрэнэ тавдугаар сард нийт 56 тэрбум төгрөг, зургадугаар сараас эхлэн он дуустал сар бүр 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хөтөлбөрт олгох талаар Монголбанкнаас мэдээлж байна.
![](/templates/kingnews/images/logo.png)