| |
Видео
Шинэ мэдээ
Нэг хүний шинжилгээний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 803 сорьцод шинжилгээ хийжээ.
Ингэхэд нэг хүний шинжилгээний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлын тоо 315 болов.
Одоогоор 10 хүн коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж.