|
Видео

Шинэ мэдээ

Нигерийн иргэдийг СУЛЛААГҮЙ

Нигерийн иргэдийг СУЛЛААГҮЙ

2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр www.livetv.mnwww.tv4 зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Нийслэлийн шүүхээс суллагдсан Нигерийн иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ” гэх гарчигтай мэдээлэл гарсан нь огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарлингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. 

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан болно. Ингэхдээ хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд худал мэдээлэл түгээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр хүндэд халдсан www.livetv.mnwww.tv4 зэрэг хэвлэл,  мэдээллийн байгууллагууд ташаа мэдээллээ нэн даруй залруулахыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч залруулга хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.