|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Ковид-19 халдвар илэрсэн АЛДАРТНУУД

Ковид-19 халдвар илэрсэн АЛДАРТНУУД

 

Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улс өндөржүүлсэн бэлэн байдалд олон сарыг үдээд байна. Энэ үед бидний хайрлан, хүндэтгэдэг олны танил эрхмүүд тус тахалыг туссан эмгэнэлт мэдээгээр тасарсангүй. Тиймээс Ковид-19 цар тахалыг тусч, өвчнөө даван туулсан Холливудын алдарт жүжигчдыг танилцуулж байна. 


Жүжигчин Роберт Паттинсон

Холливудын жүжигчин Дуэйни Жонсон

9-р сарын 2-нд олон нийтийн сүлжээнд байрлуулсан видео мэдэгдэлдээ, түүний эхнэр, хоёр бага насны хүүхдүүдийн дунд сүүлийн хэдэн долоо хоногт COVID-19 илэрсэн ч бүгд эдгэрсэн гэж мэдэгджээ. Жонсон инстаграм дахь бичлэг дээрээ тэд вирусыг 2-1 / 2 долоо хоногийн өмнө "гэр бүлийн маш дотны найзуудаас" авсан гэж хэлсэн бөгөөд тэд хэрхэн яаж халдвар авсан гэдгээ огт мэддэггүй байжээ.

Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч  Олимпийн найман удаагийн алтан медальт  Усэйн Болт

Тамирчин Усэйн болт өөрийн 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсний дараа буюу наймдугаар сарын 24-нд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрээр Ямайка дахь гэртээ өөрийгөө тусгаарласан байна.

Испанийн жүжигчин Антонио Бандерас 60 насныхаа төрсөн өдрийн дараагаар буюу наймдугаар сарын 10-нд Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдожээ. 

Жүжигчин Сержио Пере

 

Алдарт жүжигчин, найруулагч Мел Гибсоноос 4-р сард коронавирус илэрчээ. 

Болливудын домогт 77 настай Амитабх Баччан болон түүний хүү Абхишек нар долдугаар сарын 11-ний шинжилгээ өгсний дараа Мумбай хотын эмнэлэгт хэвтжээ. Түүний бэр, дэлхийн мисс асан Айшвария Рай Баччан болон  найман настай ач охины шинжилгээний хариу  мөн эерэг гарсан аж. 

Дуучин Пинк COVID-19-ийн халдвар авсан нь батлагдажээ.  

Хунтайж Чарльзаас өнгөрсөн гуравдугаар сард корона вирусын халдвар илэрсэн. 

Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, түүний гэргий, жүжигчин Рита Уилсон нар өнгөрсөн гуравдугаар сард коронавирусний халдвар авснаа олон нийтэд зарлажээ. 

Камеруны саксофончин, Афро-панк хөгжмийн анхдагч Ману Дибанго 3-р сард коронавирусын өвчний улмаас нас баржээ. Тэрээр 86 настай байв. 

Цуврал киногоороо олонд танигдсан жүжигчин Даниэль Дэ Ким коронавирусний халдвар авчээ. 

"Game of Thrones" дээр аймшигтай, сахалтай Тормунд тоглосноороо алдартай Кристофер Хивжүгийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өөрийн инстаграмм хуудсандаа нийтэлжээ. 

 
 
https://zindaa.mn/3dbw

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler