|
Видео

Шинэ мэдээ

COVID-19: Бээжинд сүүлчийн хоёр өвчтөн эмнэлгээс гарчээ

 

COVID-19: Бээжинд сүүлчийн хоёр өвчтөн эмнэлгээс гарчээ

 

Бээжинд SARS-CoV-2 коронавирусийн халдвартай сүүлчийн хоёр өвчтөн эмнэлгээс гарснаар Хятадын нийслэлд цар тахал дэгдсэнээс хойш анх удаа халдвартай нэг ч өвчтөн үлдээгүй тохиолдол болсон талаар Бээжингийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш Бээжинд 935 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 335 нь "Синьфади" бөөний худалдааны зах дээр зургадугаар сард илэрч байсан аж. Одоогоор Хятадын нийслэлд тахлын хяналтын арга хэмжээнүүдийг сулруулсан бөгөөд гагцхүү нийтийн тээвэр, дэлгүүр, кинотеатр, төрийн байгууллагууд болон бусад олон нийтийн газарт явахдаа л амны халт зүүхийг зөвлөж байгаа юм байна.

Regnum агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт Бээжин хотод COVID-19 болон коронавирусийн халдварын шинж тэмдэггүй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй аж.

 

Г.Бямбасүрэн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler