|
Видео

Шинэ мэдээ

В.Зеленский В.Путинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

 

В.Зеленский В.Путинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

 

КИЕВ. /RIA Novosti/. Яриа хэлэлцээ хийхгүйгээр Донбассын мөргөлдөөнийг зохицуулахад үр дүн гарахгүй учир ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахаас айхгүй байна гэж Украины төрийн тэргүүн Владимир Зеленский мэдэгджээ.
Түр эвлэрэл хэрэгжиж эхлэхээс өмнө Оросын удирдагчтай ярилцсан болохоо тэрбээр сануулсан байна. Талууд гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөх нарийн төвөгтэй асуудлуудыг хэлэлцжээ. В.Зеленскийгийн тэмдэглэснээр, энэхүү яриа хэлэлцээний үр дүн гарч байгаа боловч хангалтгүй байна.
"Би Оросын Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээ хийхээс айхгүй байна. Энэ нь зөв гэж би бодож байна. Хэрэв бидэнд ярилцах боломж олдвол эдгээр хэлэлцээний үр дүн дайныг зогсооход ойртоход тусална. Үүнийг янз бүрийн хүмүүс эсвэл өөр өөр бүс нутгууд хэрхэн хүлээж авахаас үл хамааран хийх ёстой. Яриа хэлэлцээ хийхгүй бол үр дүн гарахгүй. Үүнийг би маш сайн ойлгож байна” гэж В.Зеленский "Euronews” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  
Украин, ОХУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын 26-нд ярилцсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler