|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ

АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ

 


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар яриа хэлэлцээ хийх үеэрээ хоёр улсын хамтын ажиллагаа түүхэн дээд түвшинд хүрсэн тухай мэдэгджээ.

ОХУ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх тухай мэдэгдсэнд Хятадын гадаад хэргийн сайд Ван И сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын олон улсын харилцаанд гүйцэтгэж буй үүргийг хор хөнөөлтэй гэж тодорхойлж болохоор байна хэмээн С.Лавров мөн мэдэгджээ. Түүнчлэн яриа хэлэлцээ хийх үеэрээ талууд Орос, Хятадын харилцаа маш өндөр түвшинд хүрсэн гэдэгт санал нэгдсэн байна.

"Бидний харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгаа. Энэхүү харилцаа нь түүхэн цаг хугацааны сорилтыг даван туулсан юм. Бидний харилцаа гуравдагч орны эсрэг чиглэгдээгүй” хэмээн Ван И хэлсэн байна. Талууд Сочи хотод яриа хэлэлцээ хийжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler