|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

МАН хотын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд, АН иргэндээ ээлтэй нийслэлийн төлөө ажиллана

МАН хотын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд, АН иргэндээ ээлтэй нийслэлийн төлөө ажиллана

 


Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Хуульд сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эвслүүд Сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай. Энэ дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн МАН, АН-ын хороо оролцох хүсэлтээ өнгөрсөн бямба гарагт нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүллээ.

МАН ээлжит сонгуульд нэгдмэл удирдлага, нэг зорилготой оролцох аж. Энэ талаар нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Бид мөрийн хөтөлбөрөө зургадугаар сард аудитын байгууллагад өгч, хянуулсан. Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэх гаргалгааг мөрийн хөтөлбөрт тусгасан. Тухайлбал, түгжрэлийг зохицуулахын тулд ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна. Анх 400 мянган хүн амд тааруулж, хот төлөвлөлтөө зохион байгуулсан учраас өнөөдөр нийслэлд маш олон асуудал үүссэн. Эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийнэ. Хотын төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарна” гэв.

 

Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа "НИТХ-д 45 төлөөлөгч АН-аас нэр дэвшинэ. Энэ дагуу тохирох боловсон хүчнийг нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт, мажоритар тогтолцоо байгаа цагт мөнгөний асуудал үргэлж яригдана. УИХ-ын сонгуулиар ярьж байсан 100 сая төгрөгийн дэнчингийн асуудал ч мөн дурдагдсан. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос зардлын дээд хэмжээг заагаад байгаа. Энэ хүрээнд бид сонгуулиа шударгаар зохион байгуулах ёстой. 
Бид иргэндээ ээлтэй байх мөрийн хөтөлбөр боловсруулсан.

 

Өнөөдрийн нийгэмд хотын түгжрэл, утаа зэрэг тулгамдсан асуудал бий. Бидний хувьд төрийн үйлчилгээг цомхон хэрнээ дөт болгох, хялбаршуулах, цахимжуулахаар төлөвлөж байна. Дөрвөн жилийн өмнө АН-ын санаачилгаар нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулж, U-Money гэх үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Энэ жишгээр бид аль болох иргэндээ ээлтэй нийслэл хотыг байгуулахаар хичээж ажиллана” гэлээ.

Мөн ХҮН холбогдох баримт бичгээ сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Энэ үеэрээ хэрэв ХҮН орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал нийслэлийн Засаг даргаар Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаярыг томилно гэдгээ мэдэгдсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler