| |
Налайхын Засаг дарга асан тамгаа авч зугтав
Налайхын ИТХ өнгөрсөн гарагт хуралдаж, Засаг дарга Х.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Уг нь саналыг МАН-ын бүлэг гаргасан бөгөөд олонх дэмжиж, түүнийг "Албан тушаалаа урвуулан ашигласан, ажлаа хийдэггүй, ойр дотныхондоо газар олгосон” зэрэг шалтгаанаар огцруулжээ.
Гэтэл Х.Болбаатар дарга хуралдааны дараа тамгаа авч зугтаасан байна. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд "Хурал дууссаны дараа төсвөө энэ сарын 20-ны дотор батлах ёстой байсан. Бид төсвөө батлаад, Засаг даргаа огцруулаад, шинэ Засаг даргаа томилоод баталгаажуулах гэсэн тамга байхгүй болчихсон. Тамгыг хурлын нарийн бичгийн дарга аваад утсаа салгаад алга болсон. Одоо гурав хонож байна. Төрийн ажил гацчихсан байна” гэв.
Ямартай ч түүнийг огцруулах саналыг АН-ын гурав, МАН-ын хоёр төлөөлөгч дэмжсэнээр огцруулсан аж. Харин Засаг дарга асан тамгаа авч зугтан Багануур дүүрэгт гарсан тамгаа авч зугтдаг дуулианыг үрлгэлжлүүлэв.
undesten