|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

МАН: Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулна

МАН: Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулна


Байгалийн баялагтаа тулгуурлан хөрөнгийн сан бий болгосон дэлхийн 44 орноос амжилттай яваа нь Норвегийн баялгийн сан. Тус сан газрын тосны олборлолт, төлбөрийн тэнцлийн илүүдэл, валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг бөгөөд 2018 онд 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй болж, улсын хэмжээнд нэг хүнд ноогдох ДНБ нь дунджаар 59 мянган ам.долларт хүрч дэлхийн хамгийн баян иргэдтэй улс болжээ. Сангийн хөрөнгийг  Засгийн газар  шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд мэргэжлийн баг удирдаж, зөвхөн олон улсын зах зээл хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан ТӨРИЙН өмч мөн” гэж тусгасан заалтыг "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн НИЙТИЙН өмч мөн” гэж өөрчилсөн.  Мөн байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж нэмж тусгасан.  

Ингэж Үндэсний баялгийн сантай болох эрх зүйн орчинг тодорхой болгохын зэрэгцээ энэхүү заалтыг хөрсөнд нь буулгахын тулд МАН 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтуудыг тусгав.   Үндэсний баялгийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн татварын орлого, ноогдол ашиг зэргээс жилд 1 их наяд төгрөгөөс их орлогыг төвлөрүүлэхээр тооцжээ. Хуримтлуулсан энэхүү хөрөнгөөр томоохон төсөл хөтөлбөрийг дэмжин, санхүүжүүлж улмаар үүний үр шимийг иргэн, аж ахуйн нэгжүүд хүртэх юм. 

Үүний тулд МАН дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.4 дэх заалт. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН

2.4.1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.

2.4.2. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна.

2.4.3. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно.

2.4.4. Бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

2.4.5. Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна.

МАН-ын сонгуулийн штаб

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler