|
Видео

Шинэ мэдээ

Хотын хөгжил иргэдээсээ, харин иргэдээ яаж хөгжүүлэх вэ?

 

Хотын хөгжил иргэдээсээ, харин иргэдээ яаж хөгжүүлэх вэ?

 

Улаанбаатар хотод тулгамдаж, үүсээд байгаа бүх асуудал, хүндрэл бэрхшээлийн ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ. Энэ хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд харин төр засаг анхаарал хандуулж, төсвийн хуваарилалтаа бодитой хийдэггүйгээс асуудал, хүндрэл арилахгүй байсаар ирсэн бололтой.
Тухайлбал энд амьдарч, аж төрж байгаа 300 гаруй мянган иргэний нэг хүнд ногдох төсвийн зардал нь гэхэд бусад дүүргийнхээс 130 хувиар бага байгаа талаар засаг ноён нь хэлж байсан.
Уг нь Монгол Улсыг хөгжүүлэх хамгийн гол нөөц баялаг бол эгэл жирийн хөдөлмөрч иргэд. Тэгвэл тэр нөөц баялгийг хэн хэзээ яаж хөгжүүлэх вэ?
Яг энэ асуултад "Та бидний эвсэл”-ийн Монголын гурван баялаг хөтөлбөр хариулт өгчээ. Тодруулбал, Монголын суурь болон тулгуур баялаг болсон хүн ба өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр нэлээд олон ажил төлөвлөсөн байна. Товч дурьдвал, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих санхүү, зээлийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлж Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах замаар чиглэл тус бүрээр зорилтот банк, санхүүгийн байгууллага байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосноор айл өрх, аж ахуйн нэгжийн орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлж, ажлын байрыг шинээр бий болгоно. "Малчин өрх-үйлдвэрлэгч” хөтөлбөр хэрэгжүүлж, малчин өрхүүд хамтарч сум, багийн төв дээр сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуур боловсруулах, мах, махан бүтээгдэхүүн, малын тэжээл үйлдвэрлэх зэргээр жижиг, дунд бизнес эрхлэхэд нь төр засгаас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээл олгоно. Газар тариаланг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор хүүгүй, хөнгөлөлттэй зээл олгох "Газар тариалангийн банк” байгуулна гэж байна. Цааш дурьдвал олон ч санал санаачлагууд харагдана.
Тэгвэл сонгонохайрханчуудад энэ боломжийг олгох мэргэжлийн түшээд эдийн засагч хүний хувьд Э.Батшугар яг цав нийцэх аж. Тэрээр эдийн засгийн чиглэлээрээ улсын томоохон секторт ажиллаж, туршлага хуримтлуулсан, хариуцлагатай алба ч хашиж байсан нэгэн. Монгол банкны дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан нь түүнийг хэн болохыг хэлээд өгнө. Угаас түүнийг тус дүүргийн сонгогчид мэргэжлийн хүн, залуу хүн, хариуцлагатай хүн гэсэн дүгнэлтийг аль хэдийнэ өгөөд эхэлсэн. Тэрээр уулзалт бүртээ эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, иргэд түүнийг таатай хүлээн авч байгаа юм.
Иймийн учир Сонгинохайрхан дүүргийн төдийгүй улсын хөгжлийн бодлогыг хамгийн оновчтой тодорхойлох хүний нэг бол нэр дэвшигч Э.Батшугар байх болов уу гэсэн дүр зураг улам тодорсоор байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.