|
Видео

Шинэ мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1 нас 7 сартай хүүхэд нүхэн жорлонд унаж, энджээ

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1 нас 7 сартай хүүхэд нүхэн жорлонд унаж, энджээ

 

Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр /2020.06.13/ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газрын 23:22 цагт хүлээн авчээ. Улмаар аврах багийн алба хаагчидыг очиход 1 нас 7 сартай эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, эндсэн байжээ. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүд зусланд гарсан энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, нүхэн жорлон худаг зэрэг хүүхэд унаж, бэртэх зүйлсийг хааж таглах зэргээр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.