|
Видео

Шинэ мэдээ

Жоншны уурхайн татлага тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ

Жоншны уурхайн татлага тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн "Хөлийн холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 50 км/ иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд иргэн Б /30 настай, эрэгтэй/ татлага нь тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ.

Ослын тухай дуудлагыг 2020.01.07-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:31 цагт очиж 2:11 цаг ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler