|
Видео

Шинэ мэдээ

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ

 


Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг хуваарийн дагуу олгох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг өглөө 09:00 цагаас эхлэн 30, 30 минутын зайтай өгнө. Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өглөөний 08:00 цагаас эхлэн нэг цагт 12 нэр дэвшигчдийн үнэмлэхийг өгч 18 цагт дуусна. 

Хуваарийн дагуу

  • 09:00 цаг МАН, Эх орончлын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • 09:30 цаг Их эв нам, Зон олны нам, Дэлхийн Монголчууд нам
  • 10:00 цаг Та бидний эвсэл
  • 10:30 цаг Ард түмний олонхийн засаглал нам, Шинэ эвсэл
  • 11:00 цаг Ард түмнээ хайрлая нам, Ард түмний нам, Хөгжлийн хөтөлбөр нам
  • 11:30 цаг Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл, Ардчилсан нам, Монголын ногоон нам
  • 12:00 цаг Зөв хүн электорат эвсэл, Гэр хорооллын хөгжлийн нам тус тус үнэмлэхээ авна 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.